Монгол Улсын Их Хурал 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр“Монгол улсын Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийг баталсан бөгөөд уг хууль 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.Улс, орон нутаг, бүс нутгийн хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулах, батлах, төлөвлөх харилцааг хуулиар зохицуулж өгснөөр хөгжлийн бодлогын баримт бичиг харилцан уялдаатай, нэгдмэл цогц байх юм.Мөн Монгол Улсын Их Хурлын чуулганы 2016 оны 02дугаар сарын 05-ныөдрийннэгдсэн хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухайтогтоол батлагдсан. Энэхүү баримт бичигт Монгол Улс хэдэн онд, ямар үр дүнд хүрсэн байх талаар тодорхой үзүүлэлттэй, зорилтуудыг тусгажээ. Улс төрийн намууд үүнд захирагдан сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулдаг сахилга баттай болохоор хуульчлах юмбайна. Энэ хүрээнд Монгол улсад НҮБ-ын дэмжлэгтэйгээр “Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх төсөл”-ийн баримт бичгийг боловсруулж байгаа билээ. Түүнчлэн Монгол Улсын Сангийн яам, Өвөрхангай аймгийн ЗДТГ-аас НҮБ-ын “Ядуурал, байгаль орчны доройтлыг бууруулах санаачлага” хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр дээрх хууль, баримт бичгүүдтэй Өвөрхангай аймгийн хөгжлийн бодлогын баримт бичгүүдийг уялдуулах, аймгийн дунд хугацаа буюу 8-10 жилд баримтлах хөгжлийн хэтийн зорилтын төсөл дээр санал, зөвлөмж солилцон хамтран ажиллах зорилготой хэлэлцүүлгийг өнгөрөгч 3 дугаар сард зохион байгуулсан. Үүний үр дүнд “Өвөрхангай аймгийг хөгжүүлэх хэтийн зорилт”-ын баримт бичгийг бусад аймгуудад загвар болгон боловсруулахад хамтран ажиллах Ажлын хэсэг байгуулагдсан.
Тэгвэл “Тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэх төсөл”-ийн баримт бичгийг эцэслэн боловсруулах ажлаар хөгжлийн санхүүжилтын нэгдсэн тогтолцоог бүрдүүлэхэд шаардлагатай мэдээ, мэдээллийг үндэсний болон орон нутгийн түвшинд эцэслэн цуглуулах зорилгоор Бангкок дахь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бүсийн төвийн зөвлөх Патрик Дуонг манай улсад ажиллаж байна.
Энэ хүрээнд төслөөр хэрэгжүүлэх хөгжлийн чиглэл, засаглалын тогтолцоог орон нутгийн нөхцөл байдалтай уялдуулах боломжийг судлах, арга зүйн зөвлөгөө өгөх зорилгоор НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Бүсийн төвийн зөвлөх Патрик Дуонг, НҮБ-ын Ядуурал, байгаль орчны доройтлыг бууруулах санаачилга” хөтөлбөрийн зохицуулагч Ц.Мөнхжаргал, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн мэргэжилтэн Л.Бархас нар энэ сарын 19-нөөс 20-ны өдрүүдэд манай аймагт ажиллаж байна. Ажиллах хугацаандаа аймгийн удирдлагууд, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөлөл, аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид, Ажлын албаны хүмүүстэй уулзаж санал, зөвлөмж солилцож байна.