• Албан ёсны цахим хуудас
Улаанбурхан өвчний 781 тохиолдол бүртгэгджээ

Аймгийн хэмжээнд 2016 оны 3 дугаар сарын 31-нээс 4 дүгээр сарын 15-ныг хүртэлх  хугацаанд Улаанбурхан өвчний сэжигтэй тохиолдол  289 бүртгэгдэж, нийт өвчлөл 781 болж, 20 нь лабораториор батлагдсан байна. Нийт бүртгэгсэн тохиолдлын 57 хувь  нь эмнэлэгт хэвтсэн 43 хувь нь гэрээр эмчлэгдсэн бөгөөд Арвайхээр, Зүүнбаян-Улаан, Уянга, Бат-Өлзий сумдад голомтлон, бусад сумдад алаг цоог хэлбэрээр гарч байна. Тодруулбал нийт бүртгэгдсэн тохиолдын 45.5 хувь нь Арвайхээр хотод, 16.4 хувь нь Хархорин суманд 7.6 хувь нь Уянга суманд, 7.6 хувь нь Зүүнбаян-Улаан суманд, 7.6 хувь нь Бат-Өлзий суманд тус тус гарсан бөгөөд цаашдаа сумдад  нэмэгдэх хандлагатай байна хэмээн аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлж байна. Улаанбурханы өвчлөлд  10-39 насны хүүхэд,  залуучууд, вакцин тарих нас болоогүй бага сартай хүүхдүүд  илүүтэй өртөж байна. Нийгмийн бүлгээр авч үзвэл гэртээ болон сургуулийн хүүхдүүд, малчид дийлэнх хувийг эзэлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар  БОЭТ-ийн Халдвартын тасагт 30 хүүхэд, 18  том хүн хэвтэн эмчлүүлж байна.

2016-04-20 12:26:49