2016 оныг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас “Залуучуудын хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, зорилтот жилийн ажлыг зохион байгуулах аймгийн ажлын хороо байгуулагдан, жилийн хугацаанд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг залуучуудын саналыг үндэслэн боловсруулж, баталсан билээ. Аймагт залуучуудын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудыг чадавхжуулах зорилгоор төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг төрийн бус байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэхээр тогтсон. Энэ хүрээнд 3 дугаар сараас эхлэн 5 дугаар сар хүртэлх хугацаанд хөдөө сумдын залуучуудруу чиглэсэн “Залуусын хөгжил” аяныг зорилтот жилийн ажлыг зохион байгуулах аймгийн ажлын хэсэг, сумдын ажлын хэсэг, төрийн бус байгууллагууд хамтран зохион байгуулж байна. Энэхүү аян Бүрд, Есөнзүйл, Өлзийт, Сант, Баян-Өндөр, Төгрөг, Баянгол, Гучин-Ус, Богд, Баруунбаян-Улаан, Бат-Өлзий, Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга, Хархорин сумдад амжилттай зохион байгуулагдлаа. 5 дугаар сарын эхэнд Хайрхандулаан, Нарийнтээл, Тарагт сумдад зохион байгуулагдана. Уг аян нь сумдадамьдарч буй залуучуудыг амьдралын зөв дадал, хэвшилд уриалан дуудсан сургалт, сурталчилгааг зохион байгуулах, тэдэнд тулгамдсан асуудлыг судлах, санал хүсэлтийг хүлээн авах, урлаг, спортын уралдаан тэмцээнээр дамжуулан залуучуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх, зорилтот жилийн үйл ажиллагааг сурталчлах зорилготой юм.