Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий хорооны 2016 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 21 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах аймаг, нийслэлийн сонгуулийн хороог байгууллаа. Тодруулбал Өвөрхангай аймгийн сонгуулийн хороог аймгийн ЗДТГ-ын дарга Ц.Ганболдоор ахлуулсан 9 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулжээ.
Сонгуулийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт заасны дагуу аймгийн сонгуулийн хорооны 2016 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Их Хурлын болон аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулах сумдын сонгуулийн хороог байгууллаа.