“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг эрчимжүүлэх ажлын хүрээнд зохион байгуулж буй “Архигүй орчин-Гэрэлт ирээдүй” 3 сарын аян аймгийн хэмжээнд 4 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж байна. Аяны хүрээнд албан байгууллагуудад архидалтын эсрэг туг 7 хоногийн хугацаатай аялж байгаа билээ. Хуваарийн дагуу 2016 оны 4 дүгээр сарын 27-ноос 5 дугаар сарын 3 хүртэлх хугацаанд аяны туг аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газар байрлах юм. Тус байгууллага нь “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хүрээнд алба хаагчдынхаа дунд архины хор уршигийн талаар олон төрлийн сургалт, спортын уралдаан тэмцээнийг тогтмол зохион байгуулах, нийт алба хаагчдад архинаас татгалзах уриалга хүргүүлэн, сахилгын зөвлөгөөн зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлэн ажиллаж байгаа ажээ. Хөтөлбөрийг эрчимжүүлэх аяны үйл ажиллагаанд алба хаагчид болон олон нийтийн дунд архины хэрэглээг багасгах, түүнээс татгалзах, хор хөнөөлийг сурталчлах ажилд амжилт хүсье.