Аймгийн Засаг даргын дэргэдэх тусгай зөвшөөрлийн орон тооны бус зөвлөл хуралдаж, 6 асуудлыг хэлэлцлээ. Тухайлбал тусгай зөвшөөрөлтэй цэгүүдэд хийсэн шалгалтын дүнг хэлэлцэн хангалтгүй буюу 60-аас доош үнэлгээ авсан, мэргэжлийн хяналтын газрын санал, дүгнэлттэй 45 цэгийн үйл ажиллгааг түр түдгэлзүүлэх, тусгай зөвшөөрлөө бусдад худалдсан 7 цэгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тусгай зөвшөөрлөө бусдад худалдсан 7 цэгийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, тусгай зөвшөөрөл шинээр болон сунгуулах хүсэлт ирүүлсэн 5 иргэнд согтууруулах ундаа худалдаалах тусгай зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргалаа. Мөн шинээр тусгай зөвшөөрөл хүссэн иргэдийн баримт материалыг сар бүрийн дотор аймгийн тусгай зөвшөөрлийн орон тооны бус зөвлөлд ирүүлж байх, Шалгалтад хамрагдаагүй 76 цэгийн үйл ажиллагааг дахин шалгах зэрэг асуудлыг шийдвэрлэсэн байна.
Аймгийн хэмжээнд тусгай зөвшөөрөл бүхий худалдааны 377, үйлчилгээний 65, нийт 442 цэг байдаг бөгөөд үүнээс худалдааны 327, үйлчилгээний 39 нийт 366 цэг шалгалтад хамрагджээ.