Арвайхээр сумын “Нэг цонхны үйлчилгээний төв” нь аймгийн “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв” болон үйл ажиллагаагаа явуулж эхэллээ. Тодруулбал Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 141 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн А/239 дүгээр захирамжийн дагуу төрийн үйлчилгээг иргэдэд нэг цэгээс хурдан шуурхай хүргэх зорилгоор ийнхүү тус төвийг өргөтгөн байгуулав. “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2016.06.06/ болж, аймаг, сумын удирдлагууд, иргэд, олон нийт оролцлоо. Тус төв нь нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлт, банк, нийгмийн даатгал, газар зохион байгуулалт, мэдээлэл, зөвлөмж, угтах үйлчилгээ гэсэн 7 төрлийн үйлчилгээг нэг цэгээс иргэдэд үзүүлэх юм.