• Албан ёсны цахим хуудас
Аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчид үнэмлэхээ гардан авлаа

Монгол улсын Сонгуулийн тухай хуулийн 157 дугаар зүйлийн 10-т нэр дэвшигчийг бүртгэсэн бол нэр дэвшигчийн үнэмлэхийг санал авах өдрөөс 22 хоногийн өмнө нэг өдөр олгоно хэмээн заасан. Аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд 28 тойрогт 3 намын 86 нэр дэвшигч өрсөлдөхөөр бүртгэгджээ. Хуулийн дагуу аймгийн сонгуулийн хорооноос өнөөдөр /2016.06.07/ нэр дэвшигчдийн үнэмлэхийг гардууллаа. Тодруулбал Монгол Ардын Намаас 41, Ардчилсан намаас 41, Монгол Ардын Хувьсгалт Намаас 4 нэр дэвшигч аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшихээр бүртгэгдэж, үнэмлэхээ гардан авлаа.

Аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаанд ажиллах менежер, шатар туслагч, ухуулагчийн үнэмлэхийг сумын сонгуулийн хорооноос, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн сурталчилгаанд ажиллах менежер, шадар туслагч, ухуулагчийн үнэмлэхийг аймгийн сонгуулийн хорооноос тус тус олгох юм. Харин тээврийн хэрэгслийн зөвшөөрлийг аймгийн сонгуулийн хорооноос олгох ажээ.

 

 

 

2016-06-08 17:06:15