• Албан ёсны цахим хуудас
Аймгийн баяр наадам 7 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд болно

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг Улаанбаатар хотод зохион байгуулахтай холбоотой Монгол Улсын Засгийн газраас аймаг, дүүрэг, сумын баяр наадам болон бүс, аймгийн хэмжээний томоохон уралдаан, тэмцээнийг 2016 оны 7 дугаар сарын 15-наас 25-ны өдрүүдэд зохион байгуулахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг богосон.

Энэ хүрээнд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2016 оны 26 дугаар тогтоолоор Ардын хувьсгалын 95, аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмыг 7 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр гарсан. Мөн баяр наадмыг зохион байгуулах салбар хороодын бүрэлдэхүүнийг байгуулж, зарцуулагдах төсвийг баталлаа. Тодруулбал аймгийн баяр наадмын хороо, аж ахуйн салбар хороо, соёл, ёслол хүндэтгэлийн салбар хороо, хурдан морины салбар хороо, үндэсний бөхийн салбар хороо үндэсний сур, шагайн салбар хороо, хэв журмын салбар хороод тус тус байгуулагдаж Ардын хувьсгалын 95, аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн баяр наадмыг зохион байгуулах юм.

 

 

2016-06-28 09:00:52