• Албан ёсны цахим хуудас
2016 оны үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээнд манай тамирчид амжилттай оролцлоо

Хүндэт мэргэн Д.Санжаасүрэнгийн нэрэмжит 2016 оны үндэсний сурын улсын аварга шалгаруулах тэмцээнУлаанбаатар хотноо 6 дугаар сарын 24-нөөс 26-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд  өсвөрийн болон насанд хүрэгчдийн ангилалд нийт 600 гаруй харваач цэц мэргэнээ сорилоо. Өвөрхангай аймгаас нийт 28 тамирчин оролцож өсвөрийн эмэгтэй харваачдаас Уянга сумын ЕБС-ийн сурагч Чулуунбатын Болормаа 25 оноогоор 2 дугаар байрт шалгарч мөнгөн медаль, насанд хүрэгчдийн харвааны эмэгтэй төрөлд Монгол улсын спортын мастер Д.Цэцэгмаа хасаа харваанд  20 сумнаас 18 онож, нийлбэр дүнгээр  40 сумнаас 35 онож тус тус хүрэл медаль хүртлээ. Залуу харваач Пүрэвийн Явуухулан 30 онож спортын дэд мастерийн болзол хангасан байна.

 

2016-06-28 10:43:51