• Албан ёсны цахим хуудас
Аймгийн ИТХ-д сонгогдсон төлөөлөгчид түр үнэмлэхээ гардан авлаа

Сонгуулийн тухай хуулийн 161 дүгээр зүйлд заасны дагуу аймгийн сонгуулийн хорооноос аймгийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд сонгогчдын хамгийн олон санал авч сонгогдсон нэр дэвшигчдэд орон нутгийн хурлын төлөөлөгчдийн түр үнэмлэхийг гардуулан өгөв.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо сонгуулийн дүнг тав хоногт багтаан хуралдаанаараа хэлэлцэж, орон нутгийн хурлын төлөөлөгчөөр сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийн жагсаалт болон тэдгээрийн бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх тухай шийдвэрийн төсөл боловсруулж шинээр сонгогдсон аймаг, нийслэл, сум, дүүргийн хуралд өргөн мэдүүлж, энэ тухай Сонгуулийн ерөнхий хороо болон нийтэд долоо хоногийн дотор тус тус мэдээлэхээр хуульд заажээ.

   

 

 

 

 

2016-07-01 11:58:35