Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн Бүрэн эрхийн анхдугаар хуралдаан өнөөдөр /2016.07.09/ болж, шинээр сонгогдсон Төлөөлөгчдийн бүрэн эрхийг зөвшөөрөх тухай, Хуралдааны дэг батлах тухай, ИТХ-ын даргыг сонгох тухай асуудлуудыг хэлэлцэн баталлаа. Аймгийн ИТХ-ын даргад Арвайхээр сумын Засаг дарга бөгөөд хотын захирагч А.Ишдоржийг нэр дэвшүүлж, олонхийн саналаар сонгогдлоо. Мөн шинээр сонгогдсон төлөөлөгчдөд аймгийн ИТХ-ын төлөөлөгчийн үнэмлэх гардууллаа.