• Албан ёсны цахим хуудас
Аймгийн Засаг даргад Г.Ганболдыг нэр дэвшүүллээ

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 7 дахь удаагийн Бүрэн эрхийн анхдугаар хуралдаан /2016.07.09/  боллоо. Хуралдаанаар аймгийн Засаг даргад нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцэн батлав.  Аймгийн Засаг даргад өмнөх бүрэн эрхийн хугацаанд аймгийн ИТХ-ын даргаар ажилласан Гочоогийн Ганболдыг нэр дэвшүүлсэн бөгөөд төлөөлөгчид олонхийн саналаар дэмжлээ. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас гаргасан тус шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдад өргөн барьж, албан ёсоор түүний бүрэн эрхийг баталгаажуулах юм.

 

2016-07-09 19:41:45