Тулгар төрийн 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн үндэсний их баяр надмыг тохиолдуулан Монгол улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 89 дүгээр зарлигаар эрхэлсэн ажилдаа олон жил үр бүтээлтэй ажиллаж, улс, орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан иргэдийг төрийн дээд одон медалиар шагналаа.Тодруулбал боловсрол, соёл, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, үйлдвэр, үйлчилгээ, авто замын салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан иргэд Ардын хувьсгалын 95, аймаг байгуулагдсаны 85 жилийн ойн боснон дээр төрийн дээд одон медалиар энгэрээ мялаасан юм. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 6, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 31, Хөдөлмөрйин хүндэт медалиар 14, Цэргийн хүндэт медалиар 5 иргэн шагнагдлаа. Шагналыг УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд нар хүндэтгэлтэйгээр гаруулав.