Самрын хориг тавигдсан мэтээр иргэдийн дунд худал цуурхал дэгдээж иргэдийг хууль бус үйл ажиллагаанд оролцуулж байгаа үйлдэл ихсэж байна. Өнөөдрийн байдлаар иргэдийн гар дээрээс самар худалдаж авч байгаа нэг ч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага тус аймагт байхгүй байгаа бөгөөд зөвхөн Байгаль орчин, аялал жуулчлалын Сайдын шийдвэр албан ёсоор гарсны дараа самар түүж бэлтгүүлэх зөвшөөрөл олгоно. Үйлдвэрлэлийн зориулалтаар самар бэлтгэх эрх бүхий аж ахуйн нэгжүүдийн зүгээс энэ жилийн хувьд самар худалдаж авах, үнэ ханш тогтоох асуудлыг зөвхөн самрын технологийн болц гүйцсэн үе болох 10 дугаар сараас эхлэхээр мэдэгдсэн тул хууль журамд заасан хугацаанааас өмнө самар түүхгүй байхыг иргэд онцгой анхаарна уу.
Өвөрхангай аймгийн Засаг даргын дэргэдэх Байгаль орчин, аялал жуулчлалын газар, Сум дундын ой анги