2016-2017 оны хичээлийн жилд аймгийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсролын байгууллага 40, ерөнхий боловсролын 30 сургууль үйл ажиллагаа явуулна. Дээрх сургууль, цэцэрлэгт нийт 29000 хүүхэд суралцаж, цэцэрлэгийн хамран сургалт 87 хувь, сургуулийн хамран сургалт 95 хувьд хүрч, 2365 багш ажилтан, албан хаагчид ажиллаж, багшлах боловсон хүчний хүрэлцээ хангамж 99 хувьд хүрсэн байна.