Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг боловсруулж байгаатай холбогдуулан салбар бүрийн төлөөллүүдийг оролцуулсан хэлэлцүүлгийг үе шаттай зохион байгуулж байгаа билээ. Энэ хүрээнд өнгөрөгч баасан гарагт “Орон нутгийн жижиг дунд бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг аймгийн ЗДТГ-ын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хамтран зохион байгууллаа.
Тус хэлэлцүүлэгт төр, төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчдийн төлөөллүүд оролцож, орон нутгийн бизнес эрхлэгчдийн тулгамдсан асуудал ба цаашид авч хэрэгжүүлэх үйл ажиллагааг хэлэлцэн бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдний тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх шинэлэг санал санаачилгыг аймгийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт тусгуулахаар болов. Тус хэлэлцүүлэгт 50 гаруй бизнес эрхлэгч оролцсон юм.