Улсын Их Хурлын ээлжит бус чуулган завсарлаж, УИХ, Засгийн газрын гишүүд хөдөө, орон нутагт ажиллаж эхэлжээ. Энэ сарын 14-нөөс эхлэн УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн Өвөрхангай аймагт ажиллаж байна.
Тэрээр төрийн албан хаагчид, бизнес эрхлэгчид, боловсрол, эрүүл мэндийн салбарын ажилтан, албан хаагчид, иргэдтэй тус тус уулзаж, улс орны санхүү, эдийн засгийн байдал, төсвийн тодотгол, Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн талаар мэдээлэл хийж, тэдний сонирхсон асуултад хариулж байна.