• Албан ёсны цахим хуудас
Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байр ашиглалтад орлоо

Энэ онд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар Арвайхээр суманд 3 өрхийн эрүүл мэндийн төв шинээр баригдаж байна. Намрын дунд сарын шинийн 15-ны билэгт сайн өдөр 1, 2, 9 дүгээр багийн Уян сэтгэл өрхийн эрүүл мэндийн төвийн шинэ байр ашиглалтад орж, нээлтийн үйл ажиллагаагаа зохион байгууллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Арвайхээр сумын ИТХ-ын дарга Б.Ганбат, Арвайхээр сумын Засаг дарга О.Пүрэвдорж, “Марзат цамхаг” ХХК-ийн захирал н.Баатарсүрэн 1, 2, 9 дүгээр багийн оршин суугчдын төлөөллүүд болон албаны бусад хүмүүс, оролцлоо.

Энэхүү эмнэлгийн барилга ашиглалтад орсноор дээрх 3 багийн 12.0 мянга гаруй байнгын болон түр оршин суугч иргэд тав тухтай орчинд эрүүл мэндийн анхан шатны үзлэг, оношилгоонд хамрагдах боломж бүрдлээ.

3, 4, 7, 8 дугаар багийн өрхийн эрүүл мэндийн төвийн барилга өнгөрөгч 8 дугаар сард ашиглалтад орсон бөгөөд 10, 11 дүгээр багийн өрхийн эрүүл мэндийн төв, багийн төвийн барилга 9 дүгээр сардаа багтаж ашиглалтад орох юм байна.

 

2016-09-19 09:16:29