• Албан ёсны цахим хуудас
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар боловсрол, соёл, спортын салбарын ажилтан, албан хаагчидтай уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь нар 2016 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр боловсрол, соёл, спортын салбарын ажилтан, албан хаагчидтай уулзлаа.

Улс орны санхүү, эдийн засгийн байдал, төсвийн тодотголын тухай УИХ гишүүн Д.Тогтохсүрэн дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.

 Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрхийгээд салбарынхаа ажлын дэвшүүлсэн зорилго, зорилтын талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ж.Батсуурь танилцуулж, тус салбарын ажилтан, албан хаагчдын сонирхсон асуултад хариулав. 

 

 

 

2016-09-19 10:53:32