• Албан ёсны цахим хуудас
Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтыг зохион байгуулав

 

Аймгийн Цэргийн штаб, Зэвсэгт хүчний 256 дугаар ангитай хамтран “Дайчилгааны бэлтгэл нөөцийн нэгдүгээр зэргийн бэлтгэл үүрэгтний сургалт”-ыг 2016 оны 9 дүгээр сарын 7-ноос эхлэн 14 хоногийн хугацаанд зохион байгуулав.

Батлан хамгаалах тогтолцоог бүрдүүлэх бодлогыг хэрэгжүүлэх хүрээнд дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүнийг тайван цагт сургаж, бэлтгэх зорилготой тус сургалтыг Батлан хамгаалахын сайд, аймгийн Засаг даргын хамтран ажиллах гэрээнд тусгагдсанаар холбогдох хууль тогтоомжуудын дагуу орон нутагт жил бүр зохион байгуулдаг. Тус сургалтад Цэргийн жинхэнэ алба хаасан иргэд 3 жилд нэг удаа хамрагдаж байхаар Дайчилгааны бэлтгэл нөөцийн бүрэлдэхүүний тайван цагийн сургалтыг зохион байгуулах журамд заасан байдаг.

 Дээрх сургалтад Өлзийт, Есөнзүйл, Төгрөг, Сант, Гучин-Ус, Хужирт сумдаас нийт 30 иргэнийг хамруулж гранатомётчин, хими дизометрчин, хими ариутгагч мэргэжлийг шинээр эзэмшүүллээ.

 

2016-09-21 11:07:16