“Хүүхдэд ээлтэй орон нутаг-Хүүхдийн оролцоо” сэдэвт хангайн бүсийн хүүхдийн 3 дугаар чуулган Баянхонгор аймгийн “Өвгөн жаргалантын” зусланд есдүгээр сарын 16,17-ны өдрүүдэд зохион байгуулагдлаа.Тус чуулганд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын түр орлон гүйцэтгэгч О.Алтансүх, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамны газрын дарга Н.Баярмаа, НҮБ-ын Хүүхдийн сангийн мэргэжилтнүүд болон хангайн бүсийн Архангай, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Булган, Орхон аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын дарга нар чуулж хүүхэд хамгаалал, оролцоо, хөгжлийн асуудлаар хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо.
Хангайн бүсийн 60 гаруй хүүхэд оролцсон энэ удаагийн чуулганы үеэр “Хүүхдэд ээлтэй орон нутаг” хөтөлбөрийн үр дүнгээс суралцах, хүүхэд, өсвөр үеийнхний хөгжил, оролцоог дэмжих,санал бодол, дуу хоолойг сонсож, тэдний өмнө тулгарч буй асуудлыг шийдвэр гаргах түвшинд хүргэж, харилцан мэдээлэл солилцохыг зорилоо.
Хоёр жил тутамд зохион байгуулагддаг тус чуулганыг Архангай аймагт болох энэ удаагийн чуулганаар гарсан зөвлөмжүүдийг хэлэлцэхийн зэрэгцээ хүүхдийн оролцоо, хөгжил, хамгааллын асуудлыг хэлэлцэнэ.
“Хүүхдэд ээлтэй орон нутаг- хүүхдийн оролцоо” сэдэвт хангайн бүсийн чуулга уулзалт 2012 онд Булган, 2014 онд Хөвсгөл аймагт зохион байгуулагдсан.