Улсын Их Хурлын ээлжит бус чуулган завсарласантай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг 2016 оны 9 дүгээр сарын 16-наас эхлэн тойргийнхоо сумдад ажилласан байна. Тэрээр тойргийнхоо 12 сумын иргэдтэй уулзаж, УИХ-ын анхдугаар чуулган болон ээлжит бус чуулганаар хэлэлцсэн асуудлууд, тэдгээрийн шийдвэр, улс орны нийгэм,эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулжээ. Энэ тухайгаа өнөөдөр /2016.09.22/ орон нутгийн сэтгүүлчидтэй уулзаж мэдээлэл өгөв. С.Чинзориг гишүүний хамт Батлан хамгаалахын дэд сайд Т.Дуламдорж орон нутгаар ажиллажээ. Тэрээр Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр хийгээд Батлан хамгаалах салбарын дэвшүүлж буй зорилго, зорилтын талаар танилцуулж иргэдэд мэдээлэл хүргэсэн байна.