• Албан ёсны цахим хуудас
Нарны алхалт эхэллээ

Аймгийн Засаг даргын 2013 оны 164 дүгээр захирамжаар батлагдсан “Дасгал хөдөлгөөнөөр манлайлагч аймаг” болох зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээндахмад настнуудын дунд “Нарны алхалт” арга хэмжээг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2016.10.03/ зохион байгуулагдаж аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал, Эрүүл мэндийн газрын дарга Д.Шиваанүрдэв, аймгийн Ахмадын хорооны дарга Д.Баяртогтох болон ахмад настны төлөөллүүд оролцлоо.

 “Хөшүүн биеэ хөдөлгөөнөөр эмчилье” уриатай тус арга хэмжээний нээлтэд 45 ахмад оролцож, бие халаалтын дасгал, 2 км-ийн зайнд идэвхтэй алхалт, сунгалтын болон амьсгалын дасгал тус тус хийв. Нарны алхалт арга хэмжээ нь 10 дугаар сарын 3-наас 10 дугаар сарын 31-нийг хүртэл өдөр бүр Аюуш баатрын талбайд 07:30 цагаас эхлэн 30 минут үргэлжлэх юм. Эрүүл мэнддээ анхаарч буй хүн бүрт энэхүү арга хэмжээ нээлттэй тул Арвайхээрчүүд Та бүхнийг өргөнөөр оролцохыг уриалж байна.

 

 

2016-10-03 15:26:12