• Албан ёсны цахим хуудас
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдыг ёслол төгөлдөр угтан авлаа

Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд энэ сарын 4-нөөс эхлэн Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгуудад ажиллаж байгаа.  Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд дагалдан ажиллаж буй Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд, албаны хүмүүсийн хамтаар өнөөдөр /2016.10.04/ Арвайхээр хотод хүрэлцэн ирлээ.

Улсын Их Хурлын даргыг Цэргийн гавьяаны Улаан тугийн одонт Зэвсэгт хүчний 256 дугаар ангийн бие бүрэлдэхүүн Аюуш баатрын талбайд ёслол төгөлдөр угтан авч хүндэтгэл үзүүллээ. Энэхүү хүндэтгэлийн арга хэмжээнд аймгийн удирдлагууд, иргэд, хөдөлмөрчид байлцав.

 

 

 

 

 

 

 

 

 

2016-10-05 10:52:49