Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Арвайхээр хотын иргэд, хөдөлмөрчидтэй уулзаж, Анхдугаар болон ээлжит чуулганаар батлагдсан хууль, тогтоомжуудыг танилцуулж, эдийн засгийн нөхцөл байдлын талаар ярилцан, хүндрэлийг даван туулах чиглэлээр хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлуудын талаар мэдээлэл өгөв.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Улсын Их Хурлын гишүүн Д.Тогтохсүрэн, Я.Содбаатар, С.Чинзориг, М.Билэгт, Г.Занданшатар, Л.Элдэв-Очир, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Уул уурхайн дэд сайд Х.Бадамсүрэн, аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж болон албаны бусад хүмүүс оролцов.
Улсын Их Хурлын дарга, Улсын Их Хурлын гишүүд, Засгийн газрын гишүүд болон албаны хүмүүсээс иргэд асуулт асууж, санал хүсэлтээ уламжилсан юм.
Улсын Их Хурлын орон нутгийн томилолт маргааш Архангай аймагт үргэлжилнэ.