“Иргэдийн оролцоо – Сэтгэлгээний шинэчлэл – Нутгийн хөгжил” зорилтот жилийн нээлтийн арга хэмжээг зохион байгуулж, ажлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж байна. Уг нээлтийн арга хэмжээнд Улаанбаатар хотын “Зарц удирдагч сан” ТББ-ын захирал, лектор Д.Баяраа “Сэтгэлгээний шинэчлэл” сэдэвт илтгэл тавив.
Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит өсвөрийн яруу найрагчдын “Хүрэл тулга 2012” наамдын зохион байгуулж, нийт 31 хүүхэд оролцон, 3 үе шаттайгаар зохион байгууллаа.
Тус сумын ИТХ-ын хуралдаанаар 7 хоног бүрийн Баасан гаригыг Хүүхдийн өдөр болгон зарлах тухай асуудлыг хэлэлцүүлж, сар бүрийн эхний 7 хоногийн Пүрэв гаригийг “Хүүхдийн өдөр” болгох тогтоол батлан хэрэгжүүлж байна.
Гэгээ арга хэмжээний хүрээнд сумын цахим тоглоомын газруудаар удирдамжийн дагуу хяналт, шалгалтыг зохион байгуулж, зөрчил дутагдал гаргасан 3 цахим тоглоомын газарт албан мэдэгдэл өгч ажиллалаа.