• Албан ёсны цахим хуудас
Ерөнхий боловсролын сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоо, эгэх хариуцлагыг нэмэгдүүлэх төсөл хэрэгжинэ

Швейцарын Хөгжлийн Агентлаг, Дэлхийн банкны хамтарсан санхүүжилтээр Монгол Улсын эрүүл мэнд, боловсролын салбарт “Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төсөл” энэ оноос эхлэн хэрэгжиж байна. Төслийн зорилго нь төрийн үйлчилгээний гол салбарууд болох боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулахад чиглэсэн иргэд, иргэний нийгмийн байгууллагууд, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд хоорондын бүтээлч, үр дүнтэй харилцааг бий болгох, тэдний чадавхийг сайжруулахад оршиж байгаа юм.

"Нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэх нь төсөл” Монгол Улсын 10 аймаг болон нийслэлийн 3 дүүрэгт 2016-2019 оны хооронд хэрэгжинэ.

Тус төслийн зорилтот бүлгээр Өвөрхангай аймаг сонгогдсонтой холбогдуулан манай аймагт "Сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоо, эгэх хариуцлагыг нэмэгдүүлэхнь" дэд төсөл 2016 оны 11 дүгээр сарын 10-наас хэрэгжиж эхлэх гэж байна. Уг төслийг хэрэгжүүлэгч Боловсролын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгээс төслийн баг хүрэлцэн ирж дэд төслийн дизайн боловсруулах уулзалтыг зохион байгууллаа. Уулзалтад төрийн захиргааны болон төрийн бус байгууллага, боловсролын байгууллага, иргэдийн төлөөлөл оролцож санал солилцон “Сургуулийн үйл ажиллагаанд эцэг эх, олон нийтийн оролцоо, эгэх хариуцлагыг нэмэгдүүлэхнь" дэд төслийн дизайныг боловсрууллаа.

Төслийн үр дүнгээр бий болсон сайн туршлагууд дээр үндэслэн ном товхимол гаргаж 21 аймгийн боловсролын салбарт түгээн дэлгэрүүлэх юм.

 

 

 

 

2016-10-06 11:05:34