• Албан ёсны цахим хуудас
Амжилт гаргасан багш нарыг мөнгөн шагналаар урамшуулдаг тогтолцоо хэрэгжиж эхэллээ

Аймгийн иргэдийн Төлөөлөгөгчдийн Хурлын 2016 оны 23 дугаар тогтоолоор “Өвөрхангай аймгийн багш нарын амжилтыг үнэлэх, урамшуулал олгох журам”-ыг баталсан.Энэхүү журамд амжилт гаргасан багш нарыг 5 хүртэлх сая төгрөгөөр шагнаж урамшуулахаар тусгагдсан. Ерөнхий боловсролын сургууль, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багш нарын сургалтын чанар, хүртээмжийг дүгнэж, урамшуулах энэхүү тогтолцоог энэ хичээлийн жилээс хэрэгжүүлж эхэллээ.

Уг журмын зорилго нь багш нарын мэдлэг, чадвар, туршлага, өдөр тутмын үйл ажиллагааг хүүхэд бүрийн мэдлэг чадварын ахиц, амжилтыг тооцох, тэднийг хөгжүүлэх, төлөвшүүлэхэд чиглүүлэх, багшийн нэр хүнд, үнэлэмж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, багшлах арга зүй, технологийг сайжруулах замаар сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар, нэмэгдүүлэхэд оршиж байгаа юм.

  Дээрх журмын шалгуур үзүүлэлтийг 15 багш хангасан бөгөөд  Монголын багш нарын 50 дахь өдрийн баяраар тус бүр 2.0 сая төгрөгийн урамшуулал гардан авлаа.

1.    Мэргэд лаборатори сургуулийн Бага ангийн багш Б.Пүрэвдулам

2.    Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн Бага ангийн багш Ш.Эрдэнэчимэг

3.    Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Биологийн багш Б.Даваасүрэн

4.    Сант сумын ерөнхий боловсролын сургуулийн Газарзүйн багш Д.Долгормаа

5.    Бүрд сумын ерөнхий боловсролын сургуулийн Биеийн тамирын багш Д.Батчимэг

6.    Мэргэд лаборатори сургуулийн Гадаад хэлний багш О.Оюунтунгалаг

7.    Арвайхээр сумын ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн Дизайн технологийн багш Г.Төрболд

8.    Мэргэд лаборатори сургуулийн Математикийн багш Ц.Батжаргал

9.    Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Математикийн багш Ч.Одончимэг

10.  Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Монгол хэлний багш С.Адъяасүрэн

11.   Мэргэд лаборатори сургуулийн Монгол хэлний багш П.Сайнжаргал

12.   Мэргэд лаборатори сургуулийн Мэдээллийн технологийн багш Б.Даржаа

13.   Арвайхээр сумын ерөнхий боловсролын 2 дугаар сургуулийн Нийгмийн ухааны багш Н.Бадам

14.   Арвайхээр сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн Дуу хөгжмийн багш Б.Отгондулам

15.   Арвайхээр сумын 4 дүгээр цэцэрлэгийн багш А.Баярмаа

2016-10-11 13:32:49