• Албан ёсны цахим хуудас
Боловсролын салбарын тэргүүнүүд тодорлоо

Дэлхийн багш нарын 22 дахь, Монголын багш нарын 50 дахь өдрийн баярыг өнгөрөгч 7 хоногт Өвөрхангай аймаг тэмдэглэн өнгөрүүллээ. Манай аймагт өнөөдрийн байдлаар ерөнхий боловсролын 30 сургууль, 40 сургуулийн өмнөх боловсролын байгууллагад 2300 гаруй багш ажилтан, албан хаагчид ажиллаж байна. Аймгийн Засаг даргын дэргэдэх Боловсрол, соёл урлагийн газрын шийдвэрээр эдгээр байгууллагуудаас 2016 оны боловсролын салбарын тэргүүний байгууллага, удирдах ажилтан, багш, ажилтнуудыг шалгаруулав.

Тодруулбал: Аймгийн тэргүүний сургуулиар Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургууль, Тэргүүний сургуулийн өмнөх боловсролын байгууллагаар Арвайхээр сумын 4 дүгээр цэцэрлэг, Тэргүүний захирлаар Нарийнтээл сумын ерөнхий боловсролын сургуулийн захирал Б.Сугар, Тэргүүний сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгчээр Арвайхээр сумын 7 дугаар цэцэрлэгийн  эрхлэгч П.Уранчимэг, Тэргүүний сургалтын менежерээр Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн сургалтын менежер Д.Дагшигмаа, Тэргүүний нийгмийн ажилтнаар Бүрд сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан С.Батзаяа, Тэргүүний дунд ангийн багшаар Мэргэд лаборатори сургуулийн багш Ч.Доржпагам, Тэргүүний бага ангийн багшаар Мэргэд лаборатори сургуулийн багш Б.Золзаяа, Тэргүүний сургуулийн өмнөх боловсролын байгууллагын багшаар Баян-Өндөр сумын багш Д.Долгор, Тэргүүний залуу багшаар ерөнхий боловсролын 4 дүгээр суруулийн багш П.Март, Тэргүүний боловсролын туслах ажилтнаар ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн ажилтан Д.Сосорбурам, Боловсролд ээлтэй түншлэгч  байгууллагаар Японы хүүхдийг ивээх сангийн хамт олон тус тус тодорчээ. 

 

 

.

2016-10-11 17:35:40