• Албан ёсны цахим хуудас
2016 оны Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах “Супер 8”-ын шигшээ тэмцээн Арвайхээр хотноо зохион байгуулагдлаа

2016 оны Идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шигшээ багт шалгарсан шилдэг багууд энэ оны 10 дугаар сарын 7-ноос 11-ний өдрүүдэд Арвайхээр хотод зохион байгуулагдсан Зүүнбаян-Улаан сумын уугуул Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шоовдорын нэрэмжит “Супер-8” идэрчүүдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдлөө. Тэмцээнд Говьсүмбэр, Говь-алтай, БЗД-ийн 21 дүгээр сургууль, Баянхонгор, Сүхбаатар, Дорнод, Хилчин, Өвөрхангай аймгийн охидын 8 баг,  Говьсүмбэр, БГД-ийн Алтайн барс, Сэлэнгэ, Хасу Мегастарс, Өмнөговь, Хэнтий, Өвөрхангай аймгийн хөвгүүдийн 7 багийн нийт 169 тамирчин оролцлоо. Энэхүү тэмцээнийг аймгийн Засаг даргын Тамгын газар, аймгийн Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спортын газар, аймгийн Волейболын холбоо, "Алтан гадас одон”-т ерөнхий боловсролын 1 дүгээр  сургууль хамтран зохион байгууллаа.         

Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд  аймгийн Засаг дарга Г.Ганболд, Засаг даргын орлогч О.Батжаргал, Монгол улсын гавьяат тамирчин Ц.Шоовдор, Монголын волейболын холбооны удирдах зөвлөлийн тэргүүлэгч С.Нэргүйбаатар, аймгийн Биеийн таамир, спортын газрын дарга Б.Энхтөр, аймгийн Волейболын холбооны тэргүүн Л.Ламаачин. ЕБ-ын болон албаны бусад хүмүүс оролцсон юм. Тус тэмцээний охидыг багуудаас:

1 дүгээр байр

 Спортын дэд мастер Д.Өлзийхутаг дасгалжуулагчтай БЗД-ийн 21-р сургуулийн охидын баг

2 дугаар байр

С.Нэргүйбаатар дасгалжуулагчтай Хилчин баг

 3 дугаар байр

 Олон улсын хэмжээний мастер Г.Баярсайхан дасгалжуулагчтай Сүхбаатар аймгийн охидын баг

4 дүгээр байр

Монгол улсын гавьяат дасгалжуулагч Л.Цэдэнсодном дасгалжуулагчтай Говьсүмбэр аймгийн охидын баг

Хөвгүүдийн багуудаас:

1 дүгээр байр

Олон улсын хэмжээний мастер Л.Баатархүрээ дасгалжуулагтай Хасу Мегастарс баг

2 дугаар байр

Спортын мастер Х.Рэнцэндорж дасгалжуулагчтай Өмнөговь аймгийн хөвгүүдийн баг

3 дугаар байр

Спортын мастер Ж.Мөнхбаяр дасгалжуулагчтай Сэлэнгэ Зүүн хараа 3-р сургуулийн баг

4 дүгээр байр

Спортын дэд мастер Б.Баттулга дасгалжуулагчтай БГД-ийн “Алтайн барс” баг

Тэмцээний шилдгүүдээр:

Шилдэг хамгаалагч:

 И.Баясгалан Сэлэнгэ Зүүн хараа

 П.Инжбулган БЗД 21-р сургууль

 Шилдэг давуулагч:

 Б.Хонгор Сэлэнгэ Зүүн хараа

С.Будсүрэн Говьсүмбэр

Шилдэг Довтлогч:

Б.Баярсайхан Хасу Мегастарс

Б.Цолмон БЗД 21-р сургууль

Шилдэг холбогч:

 О.Гансүх Өмнөговь

 А.Саруул хилчин

Тэгш тоглогч:

Б.Батсуурь Өмнөговь

Б.Дөлгөөн Хилчин

Шилдэг хаагч:

Ж.Энх-Эрдэнэ Хасу Мегастарс

Б.Нинжболор Сүхбаатар

Шилдэг дасгалжуулагч:

 Л.Баатархүрээ Хасу Мегастарс

Д Өлзийхутаг  БЗД 21-р сургууль

Шилдэгшүүгч: Ц.Алтанбулаг Монголын волейболын холбоо

 

 

 

 

 

 

2016-10-12 22:52:33