Анх 1964 оноос зохион байгуулагдах болсон үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах 54 дэх удаагийн барилдаан Арвайхээр хотноо энэ сарын 9-нөөс 10-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Тэмцээнд 20 аймаг, 9 дүүргээс шалгарсан 16, 17, 18 насны нийт 89 бөх нас насандаа тойргийн журмаар барилдаж, уран мэхийг уралдуулсан юм. Нээлтийн арга хэмжээнд аймгийн ИТХ-ын дарга А.Ишдорж, аймгийн Засаг дарга Г.Ганболд, Засаг даргын орлогч О.Батжаргал, Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спортын газрын дарга Б.Энхтөр болон албаны бусад хүсүүс үндэсний бөх сонирхогчид оролцлоо. 2016 оны Үндэсний бөхийн өсвөр үеийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг даргын дэргэдэх Биеийн тамир, спортын газар, Монголын үндэсний бөхийн холбоо, Их Монголын хүчтэн дэвжээ хамтран зохион байгууллаа
16 насанд
1 дүгээр байр: Н.Чиеэгүнбаатар Дархан-Уул аймаг
2 дугаар байр: А.Баянмөнх Хан-Уул дүүрэг
3 дугаар байр: А.Ширнэндагва Булган аймаг
17 насанд:
1 дүгээр байр:Н.Өсөхбаяр Сүхбаатар аймаг
2 дугаар байр:Ж.Жавхлан Хан-Уул дүүрэг
3 дугаар байр:Б.Баянсүх Өвөрхангай аймаг
18 насанд
1 дүгээр байр: М.Лхагвагэрэл Багахангай дүүрэг
2 дугаар байр: Д.Ариунбаатар Хэнтий аймаг
3 дугаар байр: Б.Лхагвадорж Өвөрхангай аймаг
Багийн дүнгээр
1 дүгээр байр:Улсын начин Б.Адъяахүү дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг
2 дугаар байр:Д.Мөнхсүлд дасгалжуулагчтай Өвөрхангай аймаг
3 дугаар байр:Ч.Нямдорж дасгалжуулагчтай Багахангай дүүрэг
4 дүгээр байр: Ц.Энхбат дасгалжуулагчтай Сүхбаатар аймаг
5 дугаар байр: Г.Нямандэлэг дасгалжуулагчтай Ховд аймаг
6 дугаар байр:н.Батбаяр дасгалжуулагчтай Сэлэнгэ аймаг