Аймгийн Засаг даргы дэргэдэх Цагдаагийн газраас цагдаагийн байгууллагын үйл ажиллагааг иргэд олон нийтэд сурталчлах, цагдаагийн мэргэжлийн албадын үйлчилгээг хүртээмжтэй хүргэх зорилгоор "Амар тайван амьдралын төлөө хамтдаа" уриан дор "Нээлттэй хаалганы өдөр"-ийг өнгөрөгч баасан гарагт Арвайхээр хотын “Төв бараан зах”-д зохион байгууллаа. Арга хэмжээний үеэр иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгч, тэдний санал, хүсэлтийг хүлээн авч ажиллав. Тухайлбал: Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа, жолоодох эрх дуусгавар болох, эрхийг сэргээх, мөн ял шийтгэлийн лавлагаа зэрэг олон төрлийн мэдээллээр иргэдийг хангажээ. Цаашид тус байгууллагаас иргэд, олон нийтэд хүртээмжтэй, нийгэмд тустай шинэлэг ажил, арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөж байгаа ажээ.