Аймгийн Засаг даргын 2016 оны а/398 дугаар захирамжаар Төв суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг зохион байгуулах ажлын хэсэг байгуулагдсан. Аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргалаар ахлуулсан тус ажлын хэсэг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2016 оны 10 дугаар сарын 5-наас 7-ны өдрүүдэд Арвайхээр, Хархорин сумдад үйл ажиллагаа явуулж буй дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд харьяа төсөвт байгууллагуудын өвөлжилтийн бэлтгэл, засвар үйлчилгээний ажлын явцтай танилцаж хяналт шалгалт хийлээ.
Шалгалтын явцад гарсан нийтлэг зөрчил дутагдлыг арилгуулах, харьяа төсөвт байгууллагуудын удирдлагуудад үүрэг чиглэл өгөх, өвөлжилтийн бэлтгэл хангуулах чиглэлээр холбогдох арга хэмжээг шуурхай авч, хэрэгжүүлсэн ажил, гарсан үр дүнгийн талаар 10 дугаар сарын 25-ны дотор албан бичгээр хариу ирүүлэх тухай мэдэгдлийг тус ажлын хэсгээс Арвайхээр, Хархорин сумдад хүргүүлэв.