Аймгийн Засаг даргын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн Иргэд хүлээн авах төвд болон 70321111 утсанд 2016 оны 10 дугаар сарын 3-наас 7-ны хооронд нийт 53 иргэн хандсан байна.
Эдгээрээс 17 иргэн төрийн үйлчилгээтэй холбоотой мэдээлэл, тодруулга авахыг хүссэн бол 33 иргэн асуудал дэвшүүлсэн гомдлын шинжтэй өргөдөл гомдол ирүүлж, 3 иргэн санал хүсэлтээ илэрхийлжээ.
Иргэдийн санал, хүсэлт, гомдол нь
· Аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэс
· Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газар
· “Арвайхээр тохижилт үйлчилгээ” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар
· Авто тээврийн үндэсний төвийн Өвөрхангай аймаг дахь салбар
· Боловсрол, соёл, урлагийн газар
· БОЭТ
· Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар
· Мэргэжлийн хяналтын газар
· Онги ус суваг
· Өв илч ХХК
· Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хаяглагджээ.
Нийт өргөдөл гомдлын 69.8 хувь нь шийдвэрлэгдэж иргэдэд хариуг хүргүүлсэн байна. Үлдсэн асуудлууд шийдвэрлэгдэх шатандаа явж байна хэмээн Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дарга Б.Сайнжаргал хэллээ.