“Дэлхийн цагаан таягтны өдөр” буюу хараагүйчүүдийн эрхийг хамгаалах өдөр 2016 оны 10 дугаар сарын 15-ны өдөр тохионо. Энэхүү өдрийг тохиолдуулан Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлөөс харааны бэрхшээлтэй иргэдийн уулзалт хэлэлцүүлгийг 4 дэх жилдээ зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд “Эерэг хандлага-тэгш харилцаа” сэдэвт сэдвийн хүрээнд тус арга хэмжээ боллоо. Тус хэлэлцүүлэгт Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны удирдах зөвлөлийн гишүүн З.Болдсайхан, Ж.Оюунгэрэл, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбооны Өвөрхангай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Б.Лхагвасүрэн, харааны бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл оролцож харааны бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн талаар хэлэлцэж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах хуулийн тухай ойлголтоо баяжууллаа. Өвөрхангай аймагт 2016 оны энхний 9 сарын байдлаар харааны бэрхшээлтэй 270 иргэн байна гэсэн судалгаа гарсан байна. Үүнээс 100 хувийн харааны бэрхшээлтэй 14 иргэн байна.