Польшийн нийслэл Варшав хотноо аравдугаар сарын 7-ноос 9-ний өдрүүдэд зохион байгуулагдсан чөлөөт бөхийн ахмадын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 85кг-ын жинд Өвөрхангай аймгийн харьяат чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, дасгалжуулагч Ө.Насанжаргал мөнгөн медалийг эх орондоо авч иржээ. Түүний шавь нараас самбо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, олон улсын хэмжээний мастер М.Жамъянпүрэв, самбо бөхийн дэлхийн хошой аварга, Монгол улсын гавьяат тамирчин Д.Пүрэвсүрэн, чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер Л.Наранбаатар, Спортын мастер Э.Баттүшиг зэрэг тив дэлхийд амжилтаа цуурайтуулсан олон арван тамирчид төрөн гарсан.
Тус тэмцээнд манай улсаас 11 тамирчин оролцож, 58, 63, 69, 75, 85, 97, 130кг-ын жиндөрсөлдөж хоёр алт, гурван мөнгө, зургаан хүрэл, нийт 11 медаль хүртэн, 37 орны багаас 7-р байрт шалгарчээ.