Аймгийн Засаг даргын дэргэдэх Мэдээлэл, шуурхай удирдлагын төв байгуулагдсанаас өнөөг хүртэлх 3 жилийн хугацаанд тус төвд ирүүлсэн иргэдийн санал, гомдлыг салбар бүрээр ялган дүн шинжилгээ хийж аймгийн хэлтэс албадын дарга нарын шуурхай хуралд танилцуулж байна. Энэ хугацаанд боловсрол, эрүүл мэндийн салбарт хамгийн олон хандалт хаяглагдсан бөгөөд боловсролын салбарт 721, эрүүл мэндийн салбарт 360 өргөдөл, гомдол ирсэн байна. Иргэдийн зүгээс ирүүлсэн гомдол саналыг дахин гаргуулахгүй байх тал дээр анхаарч, асуудлуудыг шуурхай шийдвэрлэж ажиллахыг аймгийн Засаг дарга Г.Ганболд тус салбарын удирдлагуудад үүрэг болголоо.