• Албан ёсны цахим хуудас
Хангайн бүсийн аймгуудын үсчин, гоо засалчид Өвөрхангай аймагт ур чадвараараа өрсөлдлөө

Өнгөрөгч амралтын өдрүүдэд Үсчин, гоо, засалч, хумс дизайн урлалын  хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн Арвайхээр хотноо зохион байгуулагдлаа. Үсчин, гоо засалч, хумс засалчдын мэргэжлийн ур чадварын түвшинг дээшлүүлэх, урамшуулах, тэднийг олон улсын жишигт хүргэх,  хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох зорилготой тус тэмцээнд Өвөрхангай, Дархан-Уул, Сэлэнгэ, Баянхонгор, Булган, Архангай аймгаас нийт 70 гаруй үсчин, гоо засалчид оролцов.

 Тэмцээнийг Өвөрхангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Монголын үсчин, гоо засалчдын холбоо, Өвөрхангай аймгийн үсчин, гоо засалчдын холбоо, аймаг дахь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, аймгийн Засаг даргын дэргэдэх Хүнс, хөдөө аж ахуйн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Стандарт, хэмжил зүйн хэлтэс хамтран зохион байгуулсан юм.

Тэмцээний ерөнхий шүүгчдээр Монголын үсчин гоо, засалчдын холбооны тэргүүн Ц.Цогзолмаа, Монгол улсын мастер үсчин Ц.Хүрэлбаатар,  Монгол улсын мастер үсчин А.Цэрэнханд Монгол улсын масте гоо засалч н.Сармандах нар ажиллалаа.

 

1.    Эрэгтэй кратив үс хэлбэржүүлэлт

2.    Эмэгтэй кратив үс хэлбэржүүлэлт

3.    Эмэгтэй загварын тайралт

4.    Эрэгтэй сонгомол засалт

5.    Эрэгтэй зураглалтай тайралт

6.    Эмэгтэй үдшийн үс засалт

7.    Тайзны нүүр будалт биен дээрх будалт

8.    Хуримын будалт

9.    Гелин хумс будах урлал гэсэн 9 төрлөөр үсчин, гоо засалч, хумс засалчид өрсөлдөж багийн дүнгээр Өвөрхангай аймаг Тэргүүн байранд шалгарлаа. Үсчин, гоо, засалч, хумс дизайн урлалын  хангайн бүсийн аварга шалгаруулах тэмцээн ирэх онд Сэлэнгэ аймагт болно.

 

 

2016-11-02 11:37:05