Дэлхийн уушгины хатгалгаатай тэмцэх өдрийг тохиолдуулан Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, аймгийн Эрүүл мэндийн газар, БОЭТ-тэй хамтран аймгийн 19 сумын амьсгалын замын өвчинд өртөмтгий хүүхдүүдийг 2016 оны 11 дүгээр сарын 5-наас 6-ны өдрүүдэднарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрууллаа.
Үзлэгээр 0-1 насны 24, 1-5 насны 79, 5-9 насны 9 нийт 102 хүүхэд хамрагдсан бөгөөд 15 хүүхдийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн хяналтанд авч, 4 хүүхдийг БОЭТ-д хэвтүүлэн эмчлүүлж, эрүүлжүүлэх асуудлыг шийдвэрлэсэн байна.