• Албан ёсны цахим хуудас
Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалт зарлагдлаа

Өвөрхангай аймгийн нутгийн захиргааны байгууллагын дэс, туслах түшмэлийн 27  ажлын байрны сул орон тоонд иргэдийг сонгон шалгаруулах төрийн албаны мэргэшлийн шалгалт зарлагдлаа.  Шалгалтын бүртгэл 2016 оны 11 дүгээр сарын 28, 29-ний өдөр явагдах бөгөөд бүртгүүлсэн иргэдэд зориулсан шалгалтын зохион байгуулалт, шалгалт өгөх  газар, хуваарь, цахим шалгалт өгөх тухай семинар/зааварчилга/-ыг Салбар комиссоос 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 16.00 цагт өгнө. Төрийн жинхэнэ албаны мэргэшлийн шалгалтыг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулна.

1.Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалт

2.Ур чадварын түвшин тогтоох шалгалт /Ерөнхий мэдлэгийн түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/

3.Мэдлэг, хандлага, зан үйлийгтодорхойлох шалгалт /Ур чадварын түвшин тогтоох шалгалтад тэнцсэн иргэн өгнө/ гэсэн 3 шат дамжлагтайгаар шалгалтыг зохион байгуулна.

Бүртгүүлэх иргэн дараах бичиг баримтыг бүрдүүлнэ

·         Төрийн албан хаагчийн анкет (Төрийн албан хаагчийн анкетыг маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх);

·         Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн эхийг нотариатаар гэрчлүүлсэн хуулбарын хамт;

·         Мэргэшүүлэх сургалтанд хамрагдсаныг гэрчлэх баримт бичгийн эх хувийг  хуулбарын хамт;

·         Иргэний үнэмлэхний эх, хуулбарын хамт;

·         “4 х 6”-гийн хэмжээний цээж зураг 2 хувь;

·         Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн эх хувийг хуулбарын хамт

·         Шалгалтын үйлчилгээний төлбөр6000 төгрөг тушаасан баримт /100051001 Төрийн сан банк/

·         Жич: Цэргийн үүрэгтний үнэмлэх /Цэргийн алба хаасан тухай тэмдэглэгээ хийсэн байх/

 Төрийн албаны зөвлөлийн www.csc.gov.mn, www.uvurkhangai.mn

·Холбогдох утас: 7032-3538 утаснаас дэлгэрэнгүй мэдээллийг авна уу.

 

 

2016-11-09 22:55:39