Өвөрхангай аймаг нь ногоон хөгжлийн загвар аймаг болох зорилт дэвшүүлэн аймгийн хэтийн зорилт-ногоон хөгжлийн бодлого боловсруулах ажлыг эхлүүлээд байна. Энэ хүрээнд тус хөтөлбөрийг боловсруулах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын захирамжаар байгуулж иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчид, бизнес эрхлэгчид, төрийн албан хаагчид, иргэдийнхээ саналыг тусгах зорилгоор шат дараалсан хэлэлцүүлэг, сургалтуудыг зорилтот бүлгүүдийн дунд зохион байгуулж байна.
Монгол улсын “Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль”, “Монгол улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ахжиллагааны хөтөлбөр зэрэгт нийцсэн аймгийн урт хугацааны тогтвортой ногоон хөгжлийн бодлогын баримт бичгийг боловсруулан энэ оны 12 дугаар сард аймгийн ИТХ-аар батлуулахаар ажиллаж байна.