Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны “Бүтээлч Өвөрхангай-2020” хөтөлбөрт “Төрийн болон орон нутгийн өмчийн ашиглалт, хамгаалалтыг сайжруулах, тэдгээрийн бүртгэл, мэдээлэл, үнэлгээ, тайланг ил тод, нээлттэй болгож, өмч эзэмшигчдийн хариуцлагыг дээшлүүлэх”, “Төсвийн төлөвлөлт, хариуцлагыг сайжруулж, аймгийн эдийн засгийн чадавхийг нэмэгдүүлнэ” гэсэн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Санхүүгийн сахилга, хариуцлагыг сайжруулах нь” сэдэвт аймгийн санхүүгийн ажилтнуудын зөвлөгөөнийг аймгийн Засаг даргын шийдвэрээр 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр зохион байгуулах гэж байна.
Энэхүү зөвлөгөөн нь санхүүгийн сахилга бат, ёс зүйг сайжруулах сэдлийг төрүүлэх, төсөв санхүүтэй холбогдолтой хуулийн хэрэгжилтийг сайжруулах, санхүүгийн зөрчлийг багасгах, төсвийг үр ашигтай, хэмнэлттэй зарцуулах хүсэл, эрмэлзлийг нэмэгдүүлэх, татварын орлого, төвлөрөлтийг идэвхжүүлэх, нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээг нийтэд ил тод, хүртээмжтэй болгох улмаар нягтлан бодогч, санхүүгийн ажилтнуудын ёс зүй харилцаа хандлагыг сайжруулах, өөрийгөө хөгжүүлэх болон мэргэжлээрээ бахархах итгэх итгэлийг төрүүлэх зорилготой юм.
Зөвлөгөөнд аймгийн төсөвт байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит үйлдвэрийн газар, хувийн хэвшлийн банкгы салбарын нягтлан бодогч, санхүүгийн ажилтнууд хамрагдана.