Сүүлийн жилүүдэд шатдаггүй хог хаягдал /архины шил, газны сав, бусад шатдаггүй савтай бүтээгдэхүүний сав/зөвхөн төв газрын оршин суугчид төдийгүй малчдын санааг зовоосон асуудал болоод байна. Отор нүүдэл хийж байгаа малчид буйран дээрээ шатдаггүй хогоо үлдээгээднүүдэг, суурин газар мөн адилшатдаггүй хог хаягдлыннэгдсэн цэг байдаггүй зэрэг нь нийт нутаг даяар хог тархах шалтгаан болж байгааг Баянгол сумын малчид онцолж байна.
Энэ асуудлыг малчид өөрсдийн санал санаачилгаар шийдэж өөрсдөө гар бие оролцож байна. Тухайлбал Өндөр-Өнц багийн иргэд 2014 онд нийт багийн нутаг дэвсгэрийн хэмжээний хогхаягдлаацэвэрлэж нэгдсэн цэгт асгаж байсан бол Эргэн дэнж багийн иргэд өнгөрсөн хаврын иргэдийн Нийтийн Хурлаараа уг асуудлыгхэлэлцэн багаараа цэвэрхэн байх санаачилгыг дэмжиж 11дүгээрсарын хоёр дахь 7 хоногийг их цэвэрлэгээний 7 хоног болгон зарлаж, өрх бүр хогоо цэвэрлэж /орчмын бэлчээр орсон/ шатдаггүй хогийг нэгдсэн цэгт өөрсдийн унаагаар хүргүүлж асгалаа. Ингэснээр тус баг нутгаараа хоггүй баг болов.
Энэ ажил нь зөвхөн нэг баг, нэг сумын ажил биш нийт Монгол улс даяар хэрэгжүүлэхийг тус сумын Эргэн дэнжийн 2 дугаар багийн иргэд уриалж байна.