Ази тивийн анхны аварга, Атланта олимпийн хүрэл медальт, Монгол улсын гавьяат тамирчин Д.Нармандахын нэрэмжит өсвөр үеийн
жүдо бөхийн олон хотын тэмцээн Орхон аймгийн "Хангарьд" палас-т 2016 оны 11-р сарын 11-13-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа. Тус тэмцээнд хот хөдөөгийн 40 гаруй байгууллагын 800-аад өсвөрийн жүдочид өрсөлдсөнөөсманай аймгийн Биеийн тамир, спорты газрын С.Цээлонжид дасгалжуулагчтай баг тамирчид амжилттай оролцож хөвгүүдийн -90кг жинд М.Гантулга, 38кг жинд Т.Жавзанжамъян нар тус тус мөнгөн медаль хүртлээ.