Монгол улсын Их Хурлын 2016 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 51 дүгээр тогтоолоор “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг баталсан. Тус хөтөлбөрийг олон нийтэд танилцуулах, сурталчлах зорилгоор Авлигатай тэмцэх газраас ажлын хэсгүүд байгуулагдаж энэ сарын 9-нөөс 28-ны өдрүүдэд орон нутагт ажиллаж байгаа юм. Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын Хяналт-шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Хашбаатраар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт 2016 оны 11 дүгээр сарын 18-наас эхлэн 3 хоногийг хугацаатай ажиллана. Ажиллах хугацаанд төрийн болон төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид, иргэдэд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон тус хөтөлбөрт туссан олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн талаар танилцуулж тус зөвлөлийн гишүүнд 3 иргэнийг сонгох юм байна. Ажлын хэсгийнхнийг аймгийн удирдлагууд хүлээн авч уулзлаа.