Авлигатай тэмцэх газрын Хяналт-шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга эрхэлсэн комиссар Х.Хашбаатраар ахлуулсан ажлын хэсэг манай аймагт 2016 оны 11 дүгээр сарын 18-наас эхлэн 3 хоногийг хугацаатай ажиллаж байна. Өнөөдөр /2016.11.18/ төрийн жинхэнэ албан хаагчид, хэлтэс албадын удирдлагуудад “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийн талаар танилцуулж тэдний сонирхсон асуултад хариулав. Маргааш Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн дэргэдэх Иргэний танхимд 14:00 цагаас төрийн бус байгууллага, бизнес эрхлэгчид, иргэдэд “Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон тус хөтөлбөрт туссан олон нийтийн хяналтын дэд зөвлөлийн талаар танилцуулж тус зөвлөлийн гишүүнд 3 иргэнийг сонгоно.