Өнгөрөгч амралтын өдрүүдэд төрийн албан хаагчдын дунд “Спортын II бага наадам” зохион байгуулагдлаа. Төрийн албан хаагчдыг хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, тэдний дунд идэвхтэй хөдөлгөөнийг өрнүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх зорилготой тус наадамд 12 байгууллагын 230 орчим ажилтан, албан хаагчид спортын 4 төрлөөр өрсөлдөж шилдгүүдээ шалгарууллаа. Арга хэмжээний нээлтэд аймгийн Засаг дарга Г.Ганболд, Засаг даргын орлогч О.Батжаргал, Биеийн тамир, спортын газрын дарга Б.Энхтөр, Эрүүл мэндийн хяналт, шинжилгээ үнэлгээ,мэдээллийн хэлтсийн дарга Н.Оюунтуяа нарын албаны хүмүүс оролцож, идэвхтэй хөдөлгөөнөөр тогтмол хичээллэж, эрүүл мэнддээ анхаарч байхыг уриалсан юм.
Ажлын байранд тохирсон бүжгийн тэмцээнд
1. Боловсрол, соёл урлагийн газар
2. Биеийн тамир, спортын газар
3. Эрүүл мэндийн газар
Олс таталтын тэмцээнд
1. Биеийн тамир, спортын газар
2. Татварын хэлтэс
3. Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар
Сагсан бөмбөгийн тэмцээнд
1. Биеийн тамир, спортын газар
2. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
3. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс
Волейболын тэмцээнд
1. Биеийн тамир, спортын газар
2. Татварын хэлтэс
3. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
Багийн нэгдсэн дүнгээр
1. Биеийн тамир, спортын газар
2. Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар
3. Татварын хэлтсийн баг тамирчид тус тус шалгарлаа.
Шилдэг баг тамирчдын шагналыг аймгийн Засаг даргын орлогч О.Батжаргал гардуулж, хоёрдугаар байранд шалгарсан аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт шилжин явах цомыг гардуулж, ирэх жилийн спортын III бага наадмыг Биеийн тамир спортын газар, Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулахыг үүрэг болголоо.