УИХ-аас жил бүрийн 11 дүгээр сарын 26-ны өдрийг Бүгд Найрамдах Улс тунхагласан өдөр хэмээн нийтээр тэмдэглэх баярын өдөр болгон хуульд өөрчлөлт оруулсан юм. Энэ жил 11 дүгээр сарын 26-ны өдөр бямба гарагт таарч байгаа учир баярын амралтыг 2016 оны 11 дүгээр сарын 25-ны баасан гарагт шилжүүлэхээр Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэлээ.