Өнөөдөр /2016.12.01/ аймгийн ИТХ-ын ээлжит 3 дугаар хуралдаан 87.4 хувийн ирцтэйгээр хуралдаж байна. Тус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэнэ.
1. Аймгийн эдийн засаг, нийгмийг 2016 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, аймгийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн төслийн тухай
2. Аймгийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, аймгийн газар зохион байгуулалтын 2017 оны төлөвлөгөөний төслийн тухай
3. 2016 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, 2017 оны төсвийн төслийн тухай
4. Аймгийн ИТХ-аас бүрэн эрхийн хугацаанд баримтлах чиглэлийн төслийн тухай
5. “Залуучуудын хөгжлийг дэмжих жил”-ийн ажлын үр дүнгийн тухай
6. Бусад асуудал